Барилгын хог хаягдлаа байгальд хаяхгүй байхыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгадад иргэд барилгын засвар хийх явцдаа хог хаягдлаа хогийн цэгт бус байгальд хаяж байгаа үйлдлээ зогсоохыг уриаллаа.
Тус аймагт үргэлжилсэн усархаг борооны улмаас хавтгай дээвэртэй хувийн орон сууцнуудын дээвэр нурсан тохиолдол их гарсан. Иргэд дээврээ дулаалахдаа ихэвчлэн хаягдал үнс ашигладаг байсан аж. Гэтэл аадар борооны улмаас барилгын дээвэр нуралт өгсөн. Иймд иргэд барилгаа засварлах явцдаа хаягдал үнсээ байгальд хаяж байгаа нь орчноо бохирдуулахаас гадна байгаль орчинд хор хөнөөл учруулж байгааг сумын ЗДТГ-аас анхааруулсан юм.
Ташрамд Даланзадгадад үерийн гамшгийг арилгах ажил үргэлжилж байна. Сумын ЗДТГ-аас "Бид нэг гэр бүл" уриалгыг гаргаж гамшигт өртсөн иргэдэд туслах хандивын өрнүүлж байна.