Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар орон нутгийн төсөвт тодотгол хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-09 17:37:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын ээлжит V хуралдаан өнөөдөр 14:00 цагаас цахимаар хуралдаж байна.

Хуралдаанаар аймгийн 2021 оны төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа.

Тодруулж хэлбэл, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний зардал /вакцин татан авах, эмнэлгийн тоног төхөөрөмж, эм, хамгаалах хувцас, хэрэгсэл, г.м./ болох 240,5 сая төгрөгийг төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэх юм. 

相关新闻