Нутгийн тамирчны тэмцээний зардалд дэмжлэг үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
Дорноговь /МОНЦАМЭ/.ОХУ-ын Уфа хотноо энэ сарын 16-наас 22-нд зохиогдох бөхийн чөлөөт барилдааны залуучуудын
дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох Замын-Үүд сумын "Говийн бөх"
клубын тамирчин Доржсүрэнгийн Цогзолмаагийн зардалд нутгийн компаниуд дэмжлэг үзүүлжээ..
Доржсүрэнгийн Цогзолмаа энэ оны нэгдүгээр сард болсон эмэгтэйчүүдийн 21 дэх удаагийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн тамирчин билээ.
Тэрээр бөхийн чөлөөт барилдааны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 72 кг-ийн жинд Монгол Улсаа төлөөлөн оролцоно