Оёмол бүтээгдэхүүний фото үзэсгэлэнг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт оёмол бүтээгдэхүүний фото үзэсгэлэнг зохион байгуулна.
Монгол улсад Худалдааны салбар үүсч хөгжсөний 100 жил, Нийтийн ахуй, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд дээрх үзэсгэлэнг дэлгэн харуулах юм. Орон нутагт үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг нийтэд сурталчилах, оёдлын үйлдвэрлэл эрхлэгчдийн ур чадвар, мэргэжлийн зэргийг ахиулах, үйлдвэрлэгч хэрэглэгчдийг холбох, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой “Өмнөговьд урлав-2021” оёмол бүтээгдэхүүний фото үзэсгэлэнг Өмнөговь аймагт оёдлын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн дунд зохион явуулна. Үүнд ажлын хувцас, үндэсний хувцас, гоёлын хувцас, арьсан урлал, гар урлал гэсэн төрлүүд багтах юм. Энэ сарын 5-аас 20-нд зохион байгуулах үзэсгэлэнгийн талаар 88058590, 91050113 дугаарын утаснаас лавлах боломжтой аж.