Өмнөговьд коронавирусний халдвар 19-өөр нэмэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвар 19-өөр нэмэгдлээ.
Аймгийн онцгой комиссоос дээрх мэдээллийг өглөө, үүнээс аймгийн төв Даланзадгадад 9, Цогтцэцийд 7, Цогт-Овоод 1, Ханбогдод 2 тохиолдол бүртгэгджээ. Даланзадгадад илэрсэн тохиолдлуудаас Улаанбаатараас ирсэн 1, БОЭТ буюу улаан бүсээс 1, уул уурхайгаас ирсэн 1, ойрын хавьтал 5, хувийн эрүүл мэндийн байгууллагаас 1 тохиолдол илэрсэн аж. Ханбогд сумын 2 тохиолдлын эх үүсвэр тодорхой бус байгаа юм. Цогтцэций суманд аялалд яваад ирсэн нэг гэр бүлийн 4 иргэн, ойрын хавьтал 1, Улаанбаатар хотоос ирсэн 2 тохиолдол байна.
Энэ сарын 3-нд тус аймагт коронавирусний халдвартай 20 тохиолдол бүртгэгдсэн юм.