Израилд хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-08-04 15:38:14

ЙЕРУСАЛИМ. /AP/. Израилд хүн амын вакцинд хамрагдсан үзүүлэлт өндөр байгааг үл харгалзан COVID-19” халдварын тохиолдлын тоо дахин нэмэгдэх болсонтой холбогдуулан хязгаарлалтын арга хэмжээнүүдийг дахин тогтоожээ.


Засгийн газраас мягмар гаргийн орой гаргасан мэдэгдэлд, “зөвхөн вакцинд хамрагдсан хүмүүсийг 100 болон түүнээс олноороо битүү орчинд цугларахыг зөвшөөрч, 100-гаас дээш хүн гадаа цуглах тохиолдолд амны хаалт зүүхийг шаардана” хэмээн дурджээ.


Мөн АНУ, Грек тэргүүтэй 18 орноос ирж буй вакцинд хамрагдсан, хамрагдаагүй бүх хүн наймдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 14 хоног тусгаарлагдах шаардлагатай болно гэдгийг Израилын Эрүүл мэндийн яамнаас мягмар гаргийн өглөө мэдэгдсэн байна.


Израилд мягмар гарагт 3834 хүнээс шинээр халдвар илэрсэн нь сүүлийн сар гаруйн турш нэмэгдэж буй өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлуудаас хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Есөн сая гаруй хүн амтай тус улсын иргэдийн 57 гаруй хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байгаа юм.


Мөн энэ долоо хоногоос Израилд 60-аас дээш насны иргэдийг вакцины гурав дахь тунд хамруулж эхэлсэн байна. 

相关新闻