Нийт хүн амын 2.6 хувь нь халдвар авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-08-04 14:17:12

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 334 шинжилгээнээс 22 эерэг тохиолдол бүртэгдэж, нийт батлагдсан халдвар 3071 боллоо. Энэ нь аймгийн нийт хүн амын 2.6 хувийг эзлэж байгаа юм. Эдгээрийн 87 хувь нь 5 дугаар сарын 22-оос хойш бүртгэгдсэн ба 20 орчим хувь нь зөөвөрлөгдөн иржээ.


Одоогоор аймгийн хэмжээнд 270 гаруй кластер буюу багц коронавируст халдварын өвчлөл бүртгэгдсэн байна. Халдвар голомлон тархаж байгаа бөгөөд эх уурхай тодорхойгүй тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж.

Эмнэлэгт 240 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас хүнд 6, хүндэвтэр 26 хүн байна. Мөн жирэмсэн эх 7, хүүхэд 50 байгаа юм. Аймгийн хэмжээнд 40-өөс 90 насны есөн хүн халдвараар нас баржээ. 

相关新闻