Дэлхий даяар 4.2 тэрбум тун вакцин тарьжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
АНКАРА. /Anadolu/. Дэлхий даяар мягмар гаргийн байдлаар “COVID-19”-ийн 4.21 тэрбум гаруй тун вакцин тариад
байна гэж Оксфордын их сургууль тэргүүтэй байгууллагуудын судлаачдын хөтөлдөг “Our
World in Data” цахим хуудас
мэдээллээ.
Тодруулбал,
дэлхийн улс орнуудаас БНХАУ-д хамгийн олон буюу 1.69 тэрбум гаруй тун вакцин
тарьсан бол 472.22 сая тун вакцин хийгээд буй Энэтхэг хоёрдугаарт жагсаж байна.
Мөн АНУ-д 346.92
сая, Бразилд 142.56 сая, Германд 92.38 сая, Японд 89.11 сая, Их Британид 85.34
сая, Францад 74.07 сая, Туркт 73.89 сая тунг тус тус тарьжээ.
"Our World in Data"
цахим хуудасны мэдээллээр, дэлхийн хүн амын 28.6 хувь нь вакцины эхний тунг
хийлгэсэн бол 14.8 хувь нь вакцинд бүрэн хамрагджээ.
Ийнхүү дэлхийн хэмжээнд өдөрт 38.67 сая тун вакциныг тарьж байна. Харин бага орлоготой орнуудын иргэдийн ердөө 1.1 хувь нь вакцины эхний тунг хийлгэсэн байна.
Цар тахал 2019
оны 12 дугаар сард анх дэгдсэнээс хойш дэлхий даяар 199.4 сая гаруй тохиолдол
илэрч, халдварын улмаас 4.2 сая гаруй хүн нас барсныг Жонс
Хопкинсын нэрэмжит их сургуулийн мэдээлэл харуулж байна.