Өнгөрсөн шөнө ковидоор эмчлүүлж байсан 6 эх эсэн мэнд амаржлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-08-01 13:41:40

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнгөрсөн шөнө коронавирусний халдвар авч эмчлүүлж байсан 6 эх эсэн мэнд амаржжээ.

Тухайн өдөр аймгийн Төрөг тасагт 12 эх, Ковидын эмнэлэгт 6 эх амаржсан байна. Ковидын эмнэлэгт эмчлүүлж байсан эхчүүдийн 2 нь хагалгаагаар, 4 нь төрөх замаар амаржсан аж.


"Урд шөнө багийнхан маань маш их ачаалалтай хонолоо. Аймагт маань Covid-19 халдвар маш их нэмэгдэж байна. Харамсалтай нь үүн дотор жирэмсэн ээжүүд болон хүүхдүүд маш их хувь эзэлж байна. Зөвхөн урд шөнө гэхэд Ковидын эмнэлэгт халдвартай 6 эх (4 нь төрөх замаар, 2 нь хагалгаагаар), мөн  эрүүл 12 эх  Төрөх тасагт эсэн мэнд амаржлаа" гэж аймгийн Нэгдсэн эмнэлгийн Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Данабек хэллээ.

Ташрамд сануулахад, аймгийн Ковидын эмнэлэгт 171 иргэн эмчлүүлж байгаа бөгөөд тэний 7 нь  төрсөн эх, 15 нь жирэмсэн эх юм.

相关新闻