Баян-Өлгий аймгийн малчид уулын хадландаа гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-07-29 16:13:53

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ард иргэд өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлаа эхлүүлж, уулын хадланд гарч эхэллээ.

Тодруулж хэлбэл, уулархаг бүс нутагт оршдог Алтай, Буянт, Сагсай, Цэнгэл зэрэг сумуудын малчид энэ сарын 25-наас уулан хадландаа гараад байна.

Тус аймаг нь өндөр уулын бүсэд оршдог, эрс тэс уур амьсгалтай, зуны улирал богино тул ард иргэд хадлан бэлтгэх ажилд бусад аймгуудаас эрт буюу уулын хадланд долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний хооронд, голын хадланд 15-наас буудаг уламжлалтай.

Өнгөрсөн хавар урт хугацаанд үргэлжилж, зуны эхний сард гандуу, салхитай байсан тул хадлангийн гарц өмнөх жилүүдийнхээс бага байгааг иргэд хэлж байна.

Баян-Өлгий аймгийн малчид өнгөрсөн онд 64413 мянган тонн хадлан бэлтгэсэн. Харин энэ жилийн хадлангийн төлөвлөгөөг баталсан аймгийн Засаг даргын захирамж хараахан гараагүй байна. 

相关新闻