Эргэн төлөгдөх нөхцөлтэй малжуулах төсөл зарлажээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬСҮМБЭР
Говьсүмбэр /МОНЦАМЭ/. Говьсүмбэр аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгодог “Цар тахлын үед аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааг сэргээх хөтөлбөр”-ийн дагуу эргэн төлөгдөх нөхцөлтэй малжуулах арга хэмжээний төсөл хүлээн авч байна.
Энэхүү арга хэмжээнд малгүй болон 200 хүртэлх малтай өрх хамрагдах бөгөөд 18-45 насны нэг өрхийн хоёр гишүүн байх аж. 150 хүртэл толгой малтай бол таван сая төгрөг, 151-200 хүртэл толгой малтай бол дөрвөн сая төгрөгийн санхүүжилт олгох боломжтой. Төслийн материалыг есдүгээр сарын 3-ныг хүртэл хүлээн авах аж.