Тариан талбайн 80,0 хувийг хашиж хамгаалжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Үр тариа, төмс хүнсний ногоо тариалсан талбайд мал бэлчиж, ихээхэн хохирол учруулах явдал жил бүр гардаг. Саяхан Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын Тамгын газар тариалангийн талбайд мал орж байгаа учир холбогдох хууль, журмын дагуу хариуцлага тооцохыг малчдад анхааруулсан байна. Аймгийн хэмжээнд тариалангийн талбайн 80,0 хувь буюу 29,2 мянган га талбайг хашаалж хамгаалсан хэдий ч энэ зөрчил үргэлжилсэн хэвээр байна. Өнгөрсөн жил хэд хэдэн аж ахуйн нэгжийн талбайд мал орж сүйтгэсэн асуудал гарсныг сумын Ургацын комисс шийдвэрлэж, холбогдох арга хэмжээг авахгүйгээс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт ханддаг болсон хэмээн тус газрын дарга Ч.Амгалан тайлбарлав.
Өнгөрсөнн онд ургац тогтоосон урьдчилсан балансаас 2355 тонн улаанбуудай дутуу хураасан нь ургацын болц удаашран ногоон тэжээлд шилжсэнээс гадна тариалсан талбайд мал орж сүйтгэснээс шалтгаалсан гэж дүгнэжээ.