Вакцинд хамрагдах нийт иргэдийн 86.8 хувийг дархлаажуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-07-18 12:47:22

Дорноговь/МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд Дорноговь аймгийн ЭМГ-аас вакцинд хамрагдах нийт иргэдийн 86.8 хувь буюу 46485 хүнийг дархлаажуулалтын эхний тунд хамруулжээ.

Харин вакцины хоёр дахь тунд нийт хамрагдах иргэдийн 41748  буюу 77.9 хувийг хамруулсан талаар аймгийн ЭМГ-ын мэдээлэлд дурджээ. Аймгийн хэмжээнд өссөн дүнгээр 1561 хүн халдвар авсан бол хоёр хүн нас барсан мэдээтэй байна. Харин сүүлийн 24 цагт 22 хүн эдгэрч, гэрийн хяналтад шилжсэн бөгөөд халдварын тоо буурч байгаа талаар албаныхан онцлов.

相关新闻