"Ирээдүйгээ хамгаалъя" аяны хүрээнд хяналт шалгалтыг эрчимжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-17 11:40:15

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас "Ирээдүйгээ хамгаалъя" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна.

Сүүлийн өдрүүдэд Сэлэнгэ аймаг руу чиглэсэн авто тээврийн хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан улсын чанартай АО402, АО403 дугаартай авто замуудад гол төлөв дээрх үйл ажиллагааг явуулж байгаа аж. Энэхүү “Ирээдүйгээ хамгаалъя” нэгдсэн аяны хүрээнд тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогдсон хурдаар хөдөлгөөнд оролцож байгаа эсэх. Мөн хүүхдийг зөв тээвэрлэж буй эсэхэд хяналт тавьж байгаа юм. Түүнчлэн аяны хүрээнд хяналт шалгалт тавихаас гадна иргэд, жолооч нарыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сэрэмжлүүлэх материал тарааж, чанга яригчаар сэрэмжлүүлэг явуулж, хяналт шалгалтыг эрчимжүүлж байгаа ажээ. 

相关新闻