Коронавирусний халдварын улмаас нас барсан тохиолдол нэгээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-07-16 14:14:18

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт тус аймгийн хэмжээнд 229 шинжилгээ хийснээс коронавирусний халдварын  батлагдсан тохиолдол 52-оор нэмэгдэж, нийт 2671 боллоо.

Бүртгэгдсэн 52 тохиолдлын 31  нь аймгийн төв Есөнбулаг суманд бол, Халиунд 10, Цээлд 1, Баян-Уулд 6, Шаргад 4 халдвар тус тус батлагдсан байна. Долоодугаар сарын 16-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 576 хүн эмнэлгийн тусламж авч байгаагаас 476 хүний биеийн байдал хөнгөн, 85 нь хүндэвтэр, 33 нь хүнд, 2 нь нэн хүнд оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин сүүлийн 24 цагийн хугацаанд 60 хүн эдгэрч 1 хүн нас барсан байна.  Өнөөдрийн байдлаар бүртгэгдсэн нийт 2671 тохиолдлын 2091 нь бүрэн эдгэрсэн тухай ЭМГ-аас мэдээлэв. 

Тус аймгийн хэмжээнд  коронавирусний эсрэг дархлаажуулалтын эхний тунд 36579, хоёр дахь тунд 30811 иргэн хамрагджээ.

相关新闻