Хувь хүний гар дээрээс эм, эмийн зүйлсийг худалдан авахгүй байхыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-07-08 21:59:52

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эм худалдан авахгүй байхыг Сэлэнгэ аймгийн МХГ-аас сэрэмжлүүллээ.

Тус байгууллагын зүгээс Сэлэнгэ аймагт үйл ажиллагаа явуулж буй эмнэлэг, эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийж байгаа аж. Шалгалтын хүрээнд тус газруудад худалдан борлуулж, үйлчилж буй хордлого тайлах шингэн, вирусний эсрэг эм бэлдмэлийн чанар аюулгүй байдалд хяналт тавьжээ. Шалгалтаар чанар байдал нь тодорхойгүй, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй эм бэлдмэл илрээгүй байна. Харин ханиад, томууны эсрэг үйлдэлтэй гэх Монгол Улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй болон чанар аюулгүй байдал нь тодорхойгүй вирусний эсрэг үйлдэлтэй зүүлт, зарим эм, эмийн зүйлсийг /тухайлбал БНХАУ-ын Юлинг үйлдвэрийн "Лянхуа Чинвен" эм/ хувь хүн хууль бус зар суртачилгаагаар худалдаалах тохиолдол гарч байгаа ажээ. Иймээс иргэд олон нийт хувь хүний гар дээрээс эм, эмийн зүйлсийг худалдан авч, эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.



相关新闻