60 км замын засвар шинэчлэлийн явцад хяналт шалгалт хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүйтний хөндий-Арвайхээр
чиглэлийн 57.56 км авто замын засвар шинэчлэлийн ажилд аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт,
шалгалт хийлээ.
Замын ажлыг
гүйцэтгэж байгаа “HKB” ХХК-ийн үйл ажиллагаа дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн
хамгаалал, байгаль орчин, газрын харилцаа, орчны бохирдлын чиглэлээр энэ сарын 2-ны өдөр шалгалт хийхэд аюултай
болон энгийн хог хаягдлыг зориулалтын цэгт хадгалдаггүй, байгалийн баялаг,
газар, ашиглах зөвшөөрлийн бичиг баримтын бүрдэл дутуу, ажилтнуудтай
хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, эрсдэлтэй ажлын байранд эрүүл мэнд, амь насны
даатгалгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй, ажлын байрны онцлогт тохирсон
хөдөлмөр хамгаалах хувцас хэрэгсэлгүй зэрэг 32
зөрчил дутагдал илэрсэн байна.
Мөн авто
замын барилга, засвар шинэчлэлтийн ажилд мөрдөгдөх технологи, дүрэм журмын хэрэгжилт, замын байгууламжийн барилга засварын ажилд
хэрэглэж буй материал зэргийг шалгаж, илэрсэн
зөрчил дутагдлыг газар дээр арилгуулахаар
хугацаатай албан тоот өгчээ.
Одоогоор түр замын
ажил 50 хувьтай үргэлжилж байгаа аж. Замын өргөтгөл, шинэчлэлийн
ажилд орон нутгаас 69 иргэн ажиллаж байна.

