Буянт гол дээгүүр шинэ гүүр барьж, зарим гарцыг засварлаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-06 12:03:05

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Буянт гол дээгүүр шинэ гүүр барьж, гурван цэгт байрлах гарцыг засварлах ажил хийж байна.  

Тус ажлыг “Намгүүр” ХХК-ийн хамт олон Жаргалант сумын ЗДТГ-ын 10 сая төгрөгийн санхүүжилт, дэмжлэгээр хэрэгжүүлж буй. Одоо ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай явж байна. 

Тус компани 2020 онд Буянт гол дээгүүр хоёр модон гүүр барьж, хүлээлгэн өгч байсан туршлагатай. Энэ удаа шинээр барьж буй гүүр нь 2.1 тонн даацтай. Гүүрний 70 хувь нь төмөр бетон, 30 хувьд мод ашиглан хийжээ.    

Дулааны улиралд айл өрхүүд Буянт гол дагуу зусланд гарч байгаа учраас иргэдийн зорчих хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор ийнхүү баталгаат гүүр, гарцыг үе шаттай хийж байгаагаараа онцлогтой.

Намгүүр” ХХК-ийн хамт олон тус ажлыг гүйцэтгэхдээ чанар, аюулгүй байдалд анхаарч байгаа бөгөөд цаашид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд 2-3 гарцыг нэмэлтээр засварлахаар төлөвлөсөн аж.  


相关新闻