Ховд аймагт халдварын батлагдсан тохиолдол 1245 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-07-06 11:07:36

Ховд /МОНЦАМЭ/. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 75-аар нэмэгдэж, нийт 1245 боллоо. 

Мэргэжлийн байгууллагууд сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 735 сорьцод PCR шинжилгээ хийжээ. Улмаар Цэцэг суманд 12, Зэрэг болон Манханд дөрөв, Булган, Дуутад хоёр, аймгийн төв Жаргалант суманд 51 иргэнээс халдвар илэрчээ.



Одоогийн байдлаар Ховд аймагт коронавирусний халдвар авсан
549 иргэн эдгэрч эмнэлгээс гарсан. Жаргалант суманд гэрээр эмчлүүлж байсан иргэдээс 13 нь эдгэрч, дараагийн шатны дэглэмд шилжжээ.



Халдвар авсан иргэд аймаг, сумын тусгаарлах эмнэлэг, эрүүл мэндийн төв болон гэрээр эмчлүүлж байна. 
Тодруулбал, өнөөдрийн байдлаар аймгийн төвийн “Тусгаарлах эмнэлэг”-т 183 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагийн 40 нь хүүхэд байна.  

Түүнчлэн Цэцэг суманд 78, Зэрэгт 20 иргэн “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байна.  

Мөн Мөст, Булган суманд хоёр, Ховд, Дуутад найм, Манханд долоо, Чандманьд гурван иргэн халдвар авсны улмаас Эрүүл мэндийн төвөөр дамжуулан эмчилгээ хийлгэж байна. 

Жаргалант суманд 160, Булганд 28, Цэцэг болон Мөстөд гурав, Буянтад 14, Мөнххайрхан, Манхан суманд долоон иргэн гэрээр эмчлүүлж байна.

Тус аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 2565, гэрийн тусгаарлалтад 2569, гэрийн ажиглалтад 435 иргэн буй. 

相关新闻