Сүхбаатар сум руу орох хөдөлгөөнийг хязгаарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар суманд коронавируст халдварын батлагдсан тохиолдлын
тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал сүүлийн
24 цагийн байдлаар аймгийн хэмжээнд 123 батлагдсан тохиолдол илэрч, үүний 29 нь
тус суманд батлагдаад байна.
Үүнтэй холбогдуулан Сүхбаатар сумын Засаг даргын энэ сарын 1-ний А/137 тоот захирамжаар дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:
-Сүхбаатар сум руу орох хөдөлгөөнийг 2021 оны 7
дугаар сарын 2-ны 06:00 цагаас 2021 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 06:00
цаг хүртэлх хугацаанд эмнэлэгийн 13"А" маягт, буяны ажил,
шатахуун, хүнс тээврээс бусад орох хөдөлгөөнийг хязгаарлах,
-Төрийн байгууллага, аж ахуй нэгжийн албан хаагчдын 30
хүртэлх хувийг ажлын байран дээр ажиллуулах,
-Ариутгал халдваргүйжүүлэлтийг аж ахуйн нэгж
байгууллагууд тогтмол хийх зэрэг шийдвэрийг гаргалаа.