Үр тариа тариалах төлөвлөгөөг давуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид энэ
жилийн үр тариа тариалах төлөвлөгөөг давуулан биелүүлээд байна. Аймгийн
хэмжээгээр үр тариа тариалах төлөвлөгөөг 104,8 хувь биелүүлж, 43,2 мянган га
талбайд үр суулгажээ. Улаанбуудай 42,1 мянга, арвай 452,0, овьёос 607,6, бусад
үр тариа 22,0 га талбайд тариалан төлөвлөсөн хэмжээнээс 4,5 хувиас хоёр дахин
их давуулсан байна. Мөн малын тэжээл 2558,0, тосны ургамал 3873,0 га талбайд
тариалсан мэдээ гарчээ.