Нас баралт нэгээр нэмэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-07-01 13:10:29
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 449 хүнд PCR шинжилгээ хийхэд шинээр 68 тохиолдол илэрчээ. Үүнээс Батцэнгэл-3, Чулуут-2, Ихтамир-1, Цэнхэр-2, Тариат-6, Өлзийт-1, Хашаат-3, Төвшрүүлэх-9, Эрдэнэбулган-41 тохиолдол шинээр нэмж бүртгэгдлээ. Аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1523 боллоо.
Нийт эмчлүүлж байгаа - 544
Эмнэлэгт - 330
ӨЭМТ-ийн хяналтад гэрээр -214,
Тусгай эмнэлгүүдээс эмчлэгдэн гарсан хүний тоо - 907
Нас баралт: 1 / 81 настай, эмэгтэй /
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын тоо- 8142 /нийт өссөн дүнгээр/
Тусгаарлан ажиглах байранд байгаа иргэд – 0
Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын гэрийн тусгаарлалтад байгаа иргэд – 2256
Зоонозын өвчин судлалын төв халдварын тохиолдол батлагдсан 19 объектын 1725 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн. Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 2021 оны 7-р сарын 1-ний өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 52437, II тунд – 46195 хүнийг хамруулаад байна.
相关新闻