АРХАНГАЙ: Бог, бод малын намрын дархлаажуулалтын ажил 95 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Мал эмнэлгийн газраас цусан халдварт, дотрын халдварт хордлого, дуут хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад давхардсан тоогоор 879.8 мянган толгой малыг хамруулаад байна.
Мөн боом, галзуу, литериоз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 389.9 мянган толгой малыг хамруулжээ.
Бруцеллёз өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад 93,422.2 төл мал хамруулж, 95 хувьтай, хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн дархлаажуулалтад 2.492 өрхийн 91.657 толгой хонинд зохион байгуулж, 94 хувьтай байна.
Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн
дархлаажуулалтад 78.9 мянган бог малыг хамруулж, 94 хувьтай, шүлхий өвчний
нэгдсэн дархлаажуулалтад 2611 өрхийн 234.3 мянган толгой үхрийг хамруулж, 32
хувьтай тус тус үргэлжилж байна.
Ulaanbaatar