Гурванбулаг сум төвийн замаа шинээр тавьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-06-30 18:51:42

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Гурванбулаг суманд төв замыг шинээр тавьсан байна. Аймгийн авто замын сангийн 20.0, сумын төсвийн 5.0, нийт 25.0 сая төгрөгийн хөрөнгөөр сумын төвийн 1,5 км урттай хайрган хучилттай авто замтай болжээ. Уг ажлыг "Булган АЗЗА" ТӨХК гүйцэтгэсэн байна.

Цаашид уг замыг асфальтан хучилттай болгохоор төлөвлөж, хөрөнгийг улсын төсөвт тусгуулахаар хөөцөлдөж байна гэж сумын Засаг даргын Тамгын газар мэдээллээ. Энэ жил аймгийн авто замын сангийн 325,5 сая төгрөгийн хөрөнгөөр байгалийн гамшгийн үеийн авто зам, замын байгууламжийн засвар, орон нутгийн чанартай авто замын засвар арчлалт, ургац тээврийн замын засвар зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын зарим ийнхүү ашиглалтад орж байна.

相关新闻