Коронавиурсний халдвараар 25-39 насныхан хамгийн их өвчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2021-06-29 00:45:40

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 46-аар нэмэгдэж нийт 1628 боллоо.

Бүртгэгдсэн тохиолдлыг байршлаар нь авч үзвэл: аймгийн төв Есөнбулаг суманд 31, Алтайн хүдрийн уурхайд 1, Хөхморьт суманд 7,  Дарви суманд 2, Дэлгэр суманд 2, Бигэр суманд 1, Бугат суманд 2 тохиолдол шинээр бүртгэгдсэн  байна. 

Одоогоор Говь-Алтай аймгийн хэмжээнд 13 голомт идэвхтэй байгаа бол халдвар бүртгэгдсэнээс хойш идэвхгүй болсон 2, хаагдсан 5 голомт байгаа тухай АОК-оос танилцууллаа.

Зургаадугаар сарын 28-ны байдлаар коронавирусний халдварын улмаас 713 хүн эмнэлгийн тусламж авч байгаа бөгөөд бүртгэгдсэн нийт 1628 тохиолдлын 913 буюу 56 хувь бүрэн эдгэрсэн байна. Харин 592 нь хөнгөн, 87 нь хүндэвтэр, 26 нь хөнгөн, 8 нь нэн хүнд оноштойгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч буй ажээ. Вакцины эхний тунд хамрагдсан 66, хоёр дахь тунд хамрагдсан 102 хүн коронавирусний халдвараар өвчилжээ. Халдвараар 25-39 насныхан хамгийн их өвчилж байгаа бол халдвар авсан 60-аас дээш насны иргэдийн биеийн байдал хүндрэх хандлагатай байгаа тухай ЭМГ-аас мэдээллээ. 


相关新闻