АДБХОБ эхний 4 төслөө санхүүжүүлнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГБЭЭЖИН. /NHK/. БНХАУ тэргүүтэй Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк /АДБХОБ/ эхний 4 төслийг хэрэгжүүлэхэд зориулан 509 сая долларын зээл олгохоор боллоо. Энэ нь АДБХОБ үйл ажиллагаагаа бүрэн явуулж эхэлж байгаагийн илрэл юм.
Бангладешийн цахилгаан эрчим хүчний шугамын сүлжээг сайжруулахад 165 сая долларын хөрөнгө оруулалтыг АДБХОБ дангаар хийнэ гэж тус банкны албаны хүмүүс хэлэв.
Үлдсэн гурван төслийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон бусад санхүүгийн байгууллагатай хамтран санхүүжүүлэх аж.
216,5 сая долларыг Индонезийн ядуусын хорооллыг шинэчилж, амьдрах нөхцлийг сайжруулахад, 100 сая долларыг Пакистанд засмал зам тавихад зарцуулах бол 27.5 сая долларыг Тажикистаны замыг сайжруулахад зарцуулна.
АДБХОБ нь үүсгэн байгуулагч 57 гишүүн улстайгаар энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Тус банкийг Азийн улсуудад дэд бүцтийн төслүүдийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор байгуулсан билээ.
Тус банк хөрөнгө оруулах төслүүд нэмж сонгож, энэ оны эцэс гэхэд 1.2 тэрбум доллар зарцуулахаар төлөвлөж байна.
Г.Доржханд