Ховд голын эргээс нэр, нас, хаяг нь тодорхойгүй хүний цогцос олджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Бугат сумын Хатуу багийн нутагт орших «Хасбаатарын
хөшөө» хэмээх газрын ойролцоо Ховд голын эргээс нэр, нас хаяг нь тодорхойгүй
хүний цогцос олджээ.
Голын эрэгт хүний
цогцос байна гэсэн дуудлага энэ сарын 21-ний өдрийн 21:34 минутад аймгийн
Онцгой байдлын газарт ирсэн байна.
Тус газрын Эрэн
хайх, аврах бүлэг, Цагдаагийн газар, Шүүхийн шинжилгээний албаны алба хаагчид
12 км замыг туулан 21:44 цагт тухайн газарт очоод эрэгтэй хүний цогцсыг 1 цаг
21 минут ажиллаж гарган авчээ.
Улмаар аймгийн
Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээчид шилжүүлж өгсөн байна.