Аймгийн төвд 5, хөдөө сумдад 4 тохиолдол батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-06-17 09:15:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 9 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдаж, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 103 боллоо.

Тодруулж хэлбэл, Өлгий суманд 5, Цэнгэл суманд 2, Ногооннуур, Булган суманд тус бүр 1 тохиолдол илэрчээ. Өвчилсөн хүмүүс бүгд өмнөх голомтуудын ойрын харьцагчид аж.

Хөдөө сумдад бүртгэгдсэн тохиолдлуудыг харьяа сумын ЭМТ-д, аймгийн төвийн иргэдийг Ковидын эмнэлэгт шилжүүлж эмчилгээ хийж эхлээд байна. 

相关新闻