Сэлэнгэ, Эгийн голын усны түвшин олон жилийн дунджаас нэмүү байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн томоохон гол мөрөн, нуурын усны түвшин олон жилийн дунджаас нэмүү байгаа ч үерийн аюултай түвшинд хүрээгүй байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга С.Жаргалсайхан ярилаа.
Сэлэнгэ мөрний усны түвшин олон жилийн дунджаас Хялганат тосгоны
орчимд 32, Хутаг-Өндөр сумын төвийн ойролцоо найман см-ээр ахиу байна. Харин
Эгийн гол Хутаг-Өндөр сумын Хантай багийн орчимд 38 см-ээр олон жилийн
дунджаас нэмүү байгаа аж. Харгал нуурын усны түвшин бараг хэвэндээ буюу 1-2 см
ахисан байна. Харин зарим голын усны түвшин бага байна. Тухайлбал Орхон гол
Орхон сумын төв, Ачуут гол Булган сумын төв орчимд олон жилийн дунджаас 7-24
см-ээр бага байна гэж Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагаас мэдээллээ.