Н.Сарангоо: Залуучууд санал хураалтад идэвхтэй оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dusem11@yahoo.com
2021-06-09 21:06:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргийн 20-2 дугаар хэсгийн ахлагч Н.Сарангоогоос тухайн хэсгийн сонгогчдын ирцийн талаар тодрууллаа.


-Танай хэсгийн хорооны сонгогчдын хэчнээн хувь нь санал өгөөд байна вэ?

 

-Манай хэсгийн хороонд нийтдээ 2498 сонгогчтой. Яг одоо буюу өнөөдрийн 20 цаг 09 минутын байдлаар 1479 сонгогч саналаа өгөөд байгаа нь ирц 59 хувьтай байна.

 

-Хамгийн их идэвхтэй саналаа өгч байгаа сонгогчид ямар насныхан байна?

 

-Хамгийн их санал өгсөн гэвэл залуучууд, ялангуяа 30-аас дээш насныхан маш идэвхтэй санал өгч байна. Хүйсийн хувьд эмэгтэйчүүд илүү олноороо ирж саналаа өгч байна даа.

 

-Танай хэсэг дээр энэ хугацаанд ямар нэг зөрчил илрэв үү?

 

Санал тоолох төхөөрөмжид хүчингүй саналын хуудас хийснээр уншигдахгүй буцаж гарч ирэх тохиолдол байна. Энэ хүчингүй саналын хуудас гэдэг нь саналын хуудас дээр нэгээс илүү нэр дэвшигчийг тэмдэглэх эсвэл буруу бөглөх зэргээс буцаагдаж гарч ирдэг. Ийм тохиолдолд тухай бүрд нь саналын хуудсыг хүчингүй болгож байгаа.

 

-Энэ тохиолдолд тухайн сонгогч дахин санал өгөх боломж байдаг уу?

 

-Энэ тохиолдолд тухайн сонгогч дахин санал өгөх хүсэлт мэдэгдэл бичиж гарын үсгээ зураад, иргэний үнэмлэхээ хуулбарласны дараа тухайн сонгогчид саналын хуудас өгдөг журамтай.   


相关新闻