20-24 насны залуучуудын ирц хамгийн бага буюу 20.83 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-06-09 21:33:38

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгуулийн санал хураалт Сэлэнгэ аймагт 20.00 цагийн байдлаар 38.64 хувьтай байна.

Сэлэнгэ аймгийн хэмжээнд сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй 70325 сонгогч байгаа. Тус аймгийн хэмжээнд өгч буй санал хураалтын байдлыг авч үзвэл хамгийн идэвхтэй нь 65-69 насныхан байгаа аж. Энэ нь нийт санал өгсөн иргэдийн 67.25 хувийг эзэлж байна. Харин 20-24 насны залуучуудын ирц хамгийн бага буюу 20.83 хувьтай байна. Сумдаас Баруунбүрэн сум хамгийн сайн ирцтэй байгаа бөгөөд нийт сонгогчийн 54.30 хувь нь саналаа өгчээ. Харин Мандал сум хамгийн бага ирцтэй байна. Тус сумын хэмжээнд нийт сонгогчийн 28.22 хувь нь саналаа өгсөн бөгөөд сонгогчдын нэрсийн жагсаалтад 17293 сонгогч бүртгэлтэй байгаа ажэ. 

相关新闻