Сэлэнгэ аймгийн сонгогчдын ирц 25.5 хувь байгаа нь улсын дунджаас доогуур дүнтэй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн Засаг дарга Ш.Оргил нийт сонгогчдыг сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа.
Сэлэнгэ аймгийн сонгогчдын ирц 25.5 хувь байгаа нь улсын дунджаас доогуур дүнтэй байгаа аж. Тэрээр:”Хэнд санал өгөх нь таны эрх. Ямартай ч сонгуульдаа
идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Ирц бүрдээгүйгээс үүдэн дахин сонгууль
явуулбал улсын төсвөөс хэдэн сургууль, цэцэрлэг барих хэмжээний
зардал дахин гарна. Иймээс Сэлэнгийнхнийг сонгуульдаа
идэвхтэй оролцохыг уриалья”
гэлээ.