МАХН намын дарга Н.Энхбаяр Баян-Өлгий аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙСонгуулийн санал өгөх өдөр ойртох тусам аль ч намаас нэр дэвшигчид намын дарга, удирдлагуудаасаа хүмүүсээ урьж ирүүлээд сурталчилгаа хийлгэсээр байна.
МАХН-ын дарга Н.Энхбаяр уржигдар орой Өлгий хотод ирж сонгогчидтой уулзалт хийгээд, өчигдөр өглөө буцлаа. Уулзалтад оролцогчид олон янзын асуулт тавьж хариу өгсөний нэг нь ураг төрөл нэгтэй хоёр нам яагаад хамтран ажиллаагүй вэ гэсэнд нь газрын баялгийг эзэмших асуудлаар гэсэн утгатай хариулт өгөөд МАН, АН засгийн эрхийг ээлжлээд авдгаараа нийгэм, улс төр, эдийн засгийг бахь байдгаар нь байлгаад байна гэлээ.
АН-ын нэр дэвшигчдийг дэмжиж саяхан УИХ-ын дарга З.Энхболд, гишүүн Р.Амаржаргал ирж ажиллаад явсан, одоо УИХ-ын гишүүн асан К.Сайран ажиллаж явна.
МАН-ын удирдах зөвлөлийн гишүүн Ж.Сауле, УИХ-ын гишүүн асан О.Ныгмет нар сурталчилгаа хийж байна.
Ш.Айзаря