Мөрөн суманд зөөврийн хайрцгаар 384 сонгогч саналаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-09 15:05:44

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 хэсгийн хороонд 411 хүн зөөврийн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт ирүүлжээ. Тухайн иргэдээс сонгогчийн нэрийн жагсаалтад 384 иргэний нэр, гэрийн хаяг баталгаажин саналаа өгсөн байна. Тодруулбал эрүүл мэндийн улмаас 232, дайчилгаанд ажиллаж байгаа 6, баривчлагдан хоригдож байгаа 3, гэрийн тусгаарлалтад байгаа 135 хүн саналаа өгчээ.  

Зөөврийн хайрцгаар санал авах ажиллагааг өчигдөр 14 хэсгийн хорооны 126, эрүүл мэндийн байгууллагын 14 нийт 140 ажилтан халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан амжилттай зохион байгууллаа гэдгийг Мөрөн сумын Сонгуулийн хорооны дарга Г.Нэргүй  мэдээллээ.


 

相关新闻