Хөвсгөл аймагт 10 тохиолдол нэмэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-08 18:03:37

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн лабораторид сүүлийн 24 цагийн хугацаанд  313 сорьцод PCR шинжилгээ хийхэд Мөрөн суманд 10 тохиолдол нэмж бүртгэгдлээ.

Тус аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 224 болж байгаа бөгөөд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 85 иргэн, гэрээр 29 хүн эмчлүүлж байна.

Иргэдийн биеийн байдлын хувьд хөнгөн 92, хүндэвтэр 17, хүнд 5 хүн байна. Мөрөн суманд эрсдэл өндөр, өдөр бүр шинэ голомт гарч байгаа учраас иргэдийг гэртээ байж эрсдэлийг хамтдаа даван туулахыг уриаллаа.


相关新闻