15 хүүхэд халдвар аван эмчлүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн үед коронавируст халдварын тохиолдол эрс нэмэгдэж байна. Өнөөдрийн байдлаар 15 хүртэлх насны 15 хүүхэд коронавируст халдвараар өвчлөн эмчлүүлж байна.
Иймээс эцэг эхчүүд олон нийтийн газраар бага насны хүүхдийг авч явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлуулж амны хаалт зүүлгэж байхыг Эрүүл мэндийн газраас анхаарууллаа. Мөн урин дулаан цагт хүүхдүүд бөөнөөр уулзалдах, гадуур тоглох зэрэг нь эрсдэлд өртөх аюултай тул гэртээ байхыг зөвлөж байна.