Коронавирусний батлагдсан нэг тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-06-02 12:59:20

Баянхонгор /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт Баянхонгор аймагт коронавирусний батлагдсан нэг тохиолдол шинээр бүртгэгдлээ. Тус тохиолдол нь Богд хайрханы тахилгын ёслолд оролцох үеэр халдвар авсан нь батлагдаж, Тусгаарлах эмнэлэгт шилжүүлжээ. 

Мөн Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хүрээнд Улаанбаатар хотоос ирсэн /5-р сарын 28 болон 6 сарын 1-нд ирсэн/ орон нутгийн харьяат хоёр иргэний эхний шинжилгээний хариу сэжигтэй гарч, Тусгаарлах эмнэлэгт шилжүүлэв. 

Дээрх батлагдсан болон сэжигтэй тохиолдлын ойрын хавьтал 12 хүнийг тусгаарлажээ. 

Ойрын болон дам хавьтлуудаас Эрүүл мэндийн албанаас шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

相关新闻