БАЯНХОНГОР: Дотоод удирдлагын систем ашиглалтын талаарх мэдлэгийг дээшлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2025-11-03 17:18:35

Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн албан хаагчид төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем /ERP/-ийн танхимын сургалтанд хамрагдлаа.

Сургалтаар албан хаагчдын төрийн байгууллагуудын дотоод удирдлагын ERP E-Mongolia нэгдсэн систем ашиглалтын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэв. Энэхүү систем нь байгууллагын үйл ажиллагаа, албан хаагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, тэдгээрийн ажлыг хөнгөвчлөх, байгууллагын төсвийн зардал болон цаг хугацааг хэмнэсэн, инновацыг нэвтрүүлсэн, технологийн шинэ шийдэл бүхий нэгдсэн удирдлага хяналттай, уян хатан, цогц систем юм.

ERP систем гэж байгууллагын удирдлагын болон дотоод үйл ажиллагаанд ашиглах зорилгоор холбогдох техник орчин, сервер, тоног төхөөрөмж, үүлэн тооцоололд суурилсан программ хангамж зэргээс бүрдсэн төрөлжсөн программуудын цогц үйл ажиллагааг хэлнэ.


Ц.Магсарын нэрэмжит Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг нь 1942 онд байгуулагдсан, эмчилгээний 10 тасаг, удирдлага санхүү бүртгэл, онош зүй, амбулатори, хангамж үйлчилгээний тасаг нэгжүүдэд 375 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэй үйл ажилгаагаа явуулж байна. Тус эмнэлэг жилдээ 12 мянга орчим хүнийг хэвтүүлэн эмчилж, амбулаториор 110 мянга гаруй үзлэг хийдэг бол онош зүйн шинжилгээг 260 мянга шахам хүнд хийж, алсын болон хот доторх дуудлагаар 10 мянга шахам хүнд үйлчилдэг байна.


Одоогоор Е-Health программыг амжилттай хэрэгжүүлж амбулаторийн хэмжээнд бүрэн ашиглаж эхэлсэн бөгөөд эмч үйлчлүүлэгчийг чирэгдэлгүйгээр шууд цахимаар шинжилгээнд илгээдэг болсон бол хэвтэн эмчлүүлэгчийн шинжилгээг цахим хэлбэрээр авч, нэн яаралтай буюу CITO-оор ирсэн үйлчлүүлэгчийг кабинет хооронд цахимаар шилжүүлдэг болжээ.

相关新闻