Иран уранаа 60 хувьд хүргэн баяжуулж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ТЕХРАН. /NHK/.
Иран 2015 онд дэлхийн томоохон
гүрнүүдтэй байгуулсан цөмийн гэрээгээ зөрчиж, уранаа 60 хувьд хүргэн баяжуулсан
хэвээр байна гэж Олон улсын атомын эрчим хүчний агентлаг /МАГАТЭ/ мэдээлжээ.
Тус байгууллагаас
даваа гарагт танилцуулсан тайланд дурдсанаар, Иран тавдугаар сарын 22-ны
байдлаар 2.4 килограмм ураныг 60 хувьд хүртэл баяжуулжээ. Энэ нь гэрээнд заасан
3.67 хувийг үлэмж хэмжээгээр хэтрүүлсэн үзүүлэлт юм.
Мөн Иран
хоёрдугаар сараас эхлэн олон улсын шинжээчдийг цөмийн байгууламжууддаа нэвтрэхийг
хязгаарласнаас хойш тус улсын цөмийн хөтөлбөрийг хянах мэдээллийг авах
боломжгүй болсныг МАГАТЭ мэдээлсэн байна.
Тухайн үед Техран АНУ хориг арга хэмжээг цуцлахаас татгалзсан гэдгийг мэдэгдэж байсан юм.
Түүнчлэн МАГАТЭ хэд хэдэн байгууламжаас нь олдсон цөмийн бодисын ул мөрийн талаар Иран тайлбар өгөхөөс татгалзсанд ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
АНУ, Иран 2015
оны гэрээг сэргээх талаар Вена хотноо шууд бус хэлэлцээ хийсэн боловч талууд
санал зөрөлдсөн хэвээр байгаагийн улмаас зогсонги байдалд орсон байна.
МАГАТЭ-гийн
удирдах зөвлөл ирэх даваа гарагт хуралдаж, Иран цөмийн гэрээг зөрчсөн тэргүүтэй
асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.