Нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-02 10:45:41

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймаг, сумын Онцгой комиссын шийдвэрээр Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ оны тавдугаар  сарын 31-нээс эхлэн аж ахуй нэгжийн гадна талбайн болон нийтийн эзэмшлийн хүүхдийн тоглоомын талбайн ариутгал халдваргүйтгэлийг хийж байна.

Өнгөрсөн хугацаанд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Сайншанд сумын нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны орц, хонгилд хэд хэдэн удаа ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулаад байна.

相关新闻