Эх үрсийн баярын өдөр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-06-02 10:51:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас жил бүрийн 6-р сарын 1, хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан шинээр төрсөн хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Өнөөдөр Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ч.Дашбаяр Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт баярын өдөр төрсөн хүүхэд, амаржсан эхчүүдэд хүндэтгэл үзүүлж баяр хүргэлээ.  


Тус тасагт 5-р сарын 31-нд 11, 6-р сарын 1-ний өдрийн 15 цагийн байдлаар 2 нийт 13 хүүхэд шинээр төржээ.


相关新闻