БНАСАУ улс орнуудыг вакцин нөөцөлж буйг шүүмжилжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ дэлхийн зарим улс оронд коронавирусний вакцины нөөц хангалтгүй байхад зарим нь вакцин нөөцөлж буй явдлыг НҮБ-ын чуулганы үеэр шүүмжилжээ.
Дэлхийн эрүүл мэндийн 74 дүгээр ассамблейн үеэр БНАСАУ вакциныг дэлхий даяар тэгш хуваарилахад хувь нэмрээ оруулахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад /ДЭМБ/ уриалсан байна.
“COVID-19”-ийн вакцин, эмийг гарган авах нь хүн төрөлхтөний
ололт амжилт байж болох атал зарим орон хэрэгцээнээсээ илүү их вакцин нөөцөлж байхад
зарим нь худалдан авах чадвартаа тааруулан авч ч чадахгүйд хүрээд буй нь тэгш
бус байна” гэж уг мэдэгдэлд дурджээ.
БНАСАУ “COVAX” хөтөлбөрийн хүрээнд тавдугаар сар гэхэд “COVID-19”-ийн 1.7 сая гаруй тун вакцин хүлээн авах
төлөвтэй байсан юм. Гэвч “COVAX” БНАСАУ-д “AstraZeneca” компанийн
1.704 сая тун вакцин нийлүүлэх хугацаа хойшлох болсныг мэдэгдээд байгаа билээ.
БНСУ-ын Үндэстнээ
нэгтгэх яамны төлөөлөгчийн мэдээлснээр, БНАСАУ-д тусламж үзүүлэх “COVAX”-ийн төлөвлөгөө өөрчлөгдөөгүй ч тус хөтөлбөрийн зүгээс улс
орнуудад вакцинжуулалтын төлөвлөгөө гэх мэт бусад бичиг баримтыг бүрдүүлэх шаардлага
тавьж буйтай холбоотойгоор хойшилсон бололтой байна.
БНАСАУ улс
орондоо коронавирусний халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй хэмээн
мэдэгдсээр байгаа хэдий ч өнгөрсөн оны эхэн үеэс эхлэн хилийн хатуу хяналт тогтоох зэргээр цар
тахалтай тэмцэх хатуу арга хэмжээнүүдийг шуурхай авч хэрэгжүүлсэн юм.