Мөрөн сумын зах болон ойролцоох дэлгүүрүүдийг түр хаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой комиссын хуралдаанаар Мөрөн сумын зах болон зах орчмын үйлчилгээний төвүүдийн үйл ажиллагааг өнөөдрөөс 6 дугаар сарын 4 хүртэл түр хаалаа.
Тус аймагт өчигдөр коронавируст халдварын 17 тохиолдол батлагдаж, Мөрөн суманд 3 голомт шинээр үүссэн. Батлагдсан халдварын ойрын хавьтлын зарим иргэд зах дээр үйл ажиллагаа явуулдаг тул аймгийн Засаг даргын захирамжаар 4 хоног үйл ажиллагааг зогсоолоо. Сүүлийн үед голомттой бүс нутгаас олон иргэн ирж байгаа учраас иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй, амны хаалтыг тогтмол зүүх хэрэгтэйг анхаарууллаа.