Дархлаажуулалтад бүрэн хамрагдсан иргэнээс коронавирусний халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-05-31 22:57:38

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт өнөөдөр орой коронавирусний халдварын дахин 2 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний 27 боллоо. Үүнээс 13 тохиолдол сүүлийн 2 хоногт бүртгэгдээд байна.

Дээрх хоёр иргэний нэг нь өнөөдөр Улаанбаатар хотоос ирсэн ачаа тээврийн машины жолооч аж.

Харин хоёр дахь хүн нь Улаанбаатар хотоос аймгийн төвд ирээд олон хоног өнгөрсөн бөгөөд цар тахлын эсрэг дархлаажуулалын бүрэн тунд бүрэн хамрагдаад 14-өөс дээш хоног болсон байна. Тухайн иргэний хувьд өвчний шинж тэмдэг илэрч, шинжилгээ өгөхөд халдвартай болох нь батлагджээ.

Мэргэжлийн байгууллагууд өвчилсөн хүмүүсийг эмнэлэгт шилжүүлж, тандалт судалгааны ажлуудыг хийж байна. 

相关新闻