Хөвсгөл аймагт коронавируст халдварын 17 тохиолдол бүртгэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-31 16:34:50

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд  коронавируст  халдварын 17 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдол 98 боллоо.

Тодруулбал  Мөрөн суманд 13, Улаан-Уулд 1, Чандмань-Өндөр суманд 3 тохиолдол илэрсэн байна. Орон нутгийн зам нээгдсэнтэй холбоотой Хөвсгөл аймагт голомттой бүс нутгаас зорчих иргэдийн хөдөлгөөн эрс нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар нийт 1062 иргэн өрх, сумын эрүүл мэндийн төвийн хяналтад гэрийн ажиглан тусгаарлалтад байна.

Иймээс эрсдэл өндөр байгаа учраас хүн хоорондын зай барин, олон нийтийн газраар зорчихгүй, амны хаалт тогтмол зүүж байхыг Эрүүл мэндийн газраас анхааруулж байна. 

 

 

 

 

相关新闻