Энэтхэгт халдварын шинэ тохиолдлын тоо буурч байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ШИНЭ ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгт сүүлийн 24 цагийн хугацаанд "COVID-19" халдварын 152 734 тохиолдол шинээр илэрсэн нь дөрөвдүгээр сарын 11-нээс хойш өдөрт бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт боллоо гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.
Ингэснээр улсын
хэмжээнд өдөрт бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хоёр долоо
хоног гаруйн турш буурч байна. Харин ням гарагт халдварын улмаас 3128 хүн нас
барснаар нийт нас барсан тохиолдлын тоо 329 100-д хүрчээ.
Эрүүл мэндийн
яамны мэдээллээр, Энэтхэгт өнөөдрийн байдлаар 28 047 534 хүн халдвар авснаас 25
692 342 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Мөн улсын хэмжээнд “COVID-19”-ийн 213 сая гаруй тун вакцин тарьжээ.