Охайогийн вакцины сугалааны анхны азтанууд тодорчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-28 18:17:36

ВАШИНГТОН. /BBC/. АНУ-ын Охайо муж улс “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд явуулж буй сугалааныхаа анхны азтануудыг тодруулжээ.


Vax-a-Million” сугалааны нэг сая ам.долларын шагналын эзнээр Цинциннати хотын оршин суугч, 22 настай Эббигейл Бугенске шалгарсан байна. 


Мөн Дейтон хотын оршин суугч, өсвөр насны хүү Жозеф Костелло коллежийн тэтгэлгийн анхны азтанаар тодорчээ.


Охайод олон нийтийг вакцинжуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлэхийн тулд вакцины сугалааг энэ сараас явуулж эхэлсэн юм.


Цаашид нэг сая ам.доллар, коллежийн тэтгэлгийн тус тус дөрвөн азтан тодорно. АНУ-д өнөөдрийн байдлаар 291 сая тун вакцин тарьжээ. 

相关新闻