“Долоогийн бүлэг” ДХБ-ыг шинэчлэх талаар хэлэлцэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЛОНДОН. /Kyodo/.
“Долоогийн бүлэг”-ийн орнуудын
Худалдааны сайд нар Дэлхийн худалдааны байгууллагыг /ДХБ/ шинэчлэх, олон улсын худалдааны хуваагдмал байдлаас сэргийлэх арга замын
талаар хэлэлцэх хоёр өдрийн цахим уулзалт пүрэв гарагт эхэлжээ.
Энэ онд “Долоогийн
бүлэг”-ийг даргалж буй Их Британи, “Энэхүү уулзалт нь худалдааны маргааныг бүрэн
зохицуулах тогтолцоог бүрдүүлэх, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн шударга бус
татаасыг бууруулах, ДХБ-ын дүрэм журмыг шинэчлэх, дижитал, ногоон худалдааг
хөхиүлэн дэмжихэд хувь нэмрээ оруулна” гэж найдаж буйгаа илэрхийлэв.
Мөн цахим
уулзалтын үеэр ДХБ-ын зохицуулалтын дагуу “COVID-19”-ийн вакцины патентыг цуцлах асуудлыг хэлэлцэх төлөвтэй байна. Дэлхий дахины вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх энэхүү
шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденаас гадна хөгжиж буй олон улс орон
дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа юм.
Харин “Долоогийн
бүлэг”-ийн орнууд энэ асуудлаар санал хуваагдаад байна. Тухайлбал, вакцины томоохон
үйлдвэрлэгч Герман улсын хувьд патентыг цуцлахын эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгджээ. “Долоогийн бүлэг” нь Канад, Франц, Герман, Итали, АНУ, Япон,
Европын Холбооноос бүрддэг.