Цэцүүх багт сүү цагаан идээ борлуулах худалдааны төв байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-05-29 22:46:27

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Хөвсгөл аймагт ажиллах үеэрээ Жаргалант сумын Цэцүүх багийн иргэдтэйгээ уулзлаа.  

Энэ үеэр малчид хавар ноолуураа 120-130 мянган төгрөгөөр борлуулсан нь цар тахалтай хүнд үед амьдралд маш том нэмэр болж байна гэдгийг хэлж байлаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Цэцүүх багийн хувьд Солонготын даваа Завханы Их-Уулын хатуу хучилттай замаас сумын төв хүртэлх 27 км сайжруулсан зам ашиглалтад орох дөхсөн байна. Замын ажлаас гадна Юнителийн 3G сүлжээ ашиглалтад орж холбоо харилцаа, мэдээлэл авах боломжтой болсон. Зам бүрэн ашиглалтад орохоор Цэцүүх багийн малчдадаа замаа түшиглэн сүү цагаан идээгээ борлуулах тохилог худалдааны төв байгуулж өгнө” гэдгийг онцолж байлаа.  Худалдааны төв байгуулснаар алслагдсан багийн малчид сүү, цагаан идээгээ борлуулж өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломж бүрдэх ажээ.

 

 

相关新闻