Төрийн дээд, одон медаль хүртсэн иргэдийн шагналыг гардууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Баян-Өлгий
/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тулгар төр байгуулагдсаны 2230,
Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн баярыг
тохиолдуулан зарлиг гаргаж, Баян-Өлгий аймгийн нэр бүхий иргэдэд төрийн дээд
одон, медаль хүртээжээ.
Энэ удаад тус
аймгийн 85 иргэнийг "Хөдөлмөрийг гавьяаны улаан тугийн одон", 3 иргэнийг "Цэргийн
гавьяаны улаан тугийн одон", 253 иргэнийг "Алтан гадас" одон, 8 иргэнийг "Цэргийн
гавьяаны одон"-гоор, 69 хүнийг "Хөдөлмөрийн хүндэт медаль", 2 иргэнийг "Цэргийн
хүндэт медаль"-аар тус тус шагнажээ.
"Ковид-19" цар
тахлын хөл хорионы улмаас Цагаан сар, Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг
хамгаалах өдөр, Наурыз баяр, Монгол цэргийн өдрийн баярын үеэр дээрх
шагналуудыг эздэд нь гардуулж чадаагүй бөгөөд өчигдөр УИХ-ын гишүүн Б.Бейсен,
Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Ш.Жандос, аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан
нар гардуулан өгч, баяр хүргэлээ.